Мэндчилгээ

Бүсийн тулгуур төв Эрдэнэт хотод
төрийн бус өмчийн анхны дээд сургууль Гэгээрлийн сайдын 2000 оны 65-р тушаалаар байгуулагдаж үйл ажиллагаа явуулснаас хойш өнгөрсөн 10 жилд тус сургууль бүрэлдэхүүндээ Ерөнхий боловсролын дунд сургууль, мэргэжлийн сургууль, сургалт судалгааны төвүүд, бизнесийн инкубаци зэрэг боловсролын үйлчилгээний дэд бүтцүүдийг хэдийнээ бий болгон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Тус дээд сургууль 2006 онд Магадлан итгэмжлэгдсэн,   Бенчмаркинг ба шилдэг менежменттэй топ сургуулиудын жагсаалтад бичигдэн, манай эрдэмтэн багш нарын бүтээл гадаад, дотоодын нэр хүндтэй судалгааны товхимолд нийтлэгдэв. Мөн Орхон аймгийн “Шилдэг байгууллага”-аар өргөмжлөгдсөн.

Цаашид ирээдүйгээ өргөн харж тэргүүлэх чадавх, сургалтын чанарын менежментийн бодлогыг хэрэгжүүлэх явдал бидний гол зорилт болно. Эх орны төдийгүй гадаадаас сурч, ажиллаж амьдарч байгаа оюутан сурагч, төгсөгчид, хамтран ажилладаг байгууллага хамт олон, эрдэмтэн багш нар, тус сургуулийн томоохон бүтээн байгуулалтыг хийсэн яруу алдарт барилгачдадаа сургуулийнхаа хөгжлийн гарааны 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

       Ерөнхий захирал  Ц.Эрдэнэчулуун /Доктор, профессор/
Гүйцэтгэх захирал   Д.Наранцэцэг    /Хүндэт доктор/ 

Сургуулийн хөгжил үйл ажиллагаа

Арван амжилт

  1.  БСШУЯамны 2000 оны 11-р сарын аттестатчиллаар дөнгөж үүсгэн байгуулагдсан тус сургууль Орхон, Дархан-Уул аймгийн олон дээд сургууль, коллежуудаас үнэмлэхүй оноо авч үйл ажиллагаагаа тогтвортой явуулах болов.  БСШУЯ, БСШУ-ны Мэргэжлийн хяналтын албаны 2002, 2008 оны шалгалт, ээлжит аттестатчиллаар хангалттай шалгагдаж  боловсролын стандартыг биелүүлж ирэв.
  2. 2002 оны 04-р сард хичээлийн цогцолбор байгууламж, оюутны байр, урлагийн заал, мастер дадлагын газар бүхий 700 сая төгрөгийн өртөгтэй барилгын ажлыг Д.Наранцэцэг захиралтай “Бүтэмжит” ХХК, Монгол улсын зөвлөх инженер Ч.Цэдэндашийн  удирдлагаар барьж эхэлсэн нь Эрдэнэт хотод хувийн хэвшлээс оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байв. (more…)

Зургийн цомог

page 1 of 1

Сайт маань нээгдээд
Video
Элсэлтийн урилга
2012-2013 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр элсэлт авна.
  • Бага боловсролын багш
  • Сургуулийн өмнөх боловсролын багш
  • Газар зүй, байгаль шинжлэлийн багш
  • Байгаль хамгаалал, экологи, газрын менежмент
  • Эдийн засаг-Нябо бүртгэл
  • Онлайн хэрэглэгч

    Одоо онлайн : 1

    Өнөөдөр нэвтэрсэн: 1

    Нийт нэвтэрсэн: 64